Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VI уулзалт Бээжин хотноо энэ сарын 29-нд боллоо.
Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний энэхүү уулзалт нь 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг түргэтгэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, гурван талын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахаар санал солилцов.
Уг уулзалтад Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд А.Ю.Руденко, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Лю Бинь тэргүүтэй гурван улсын ГХЯ-ны төлөөлөгчид оролцов гэж ГХЯ-наас мэдээллээ.