Агаарын бохирдол, утааны асуудлаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ

Агаарын бохирдол, утааны асуудлаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.30/ хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээлэл, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх аж.