Том Хэнкс болон түүний эхнэр Рита Вилсон нар өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авч тусгаарлагдсан билээ. Тэд одоо Австрали улсад байгаа бөгөөд коронавирусийн халдвар авсны дараа яаралтай эмчилгээнд орсон юм. Тэгвэл тэдний биеийн байдал дээрдэж эдгэрч байгаа юм байна.
Жүжигчин мягмар гаригийн үдэш өөрийн албан ёсны инстаграм хуудсандаа "Хөөе хүмүүс ээ. Сайн мэдээ: Коронавирусийн халдвар авснаас хойш 7 хоногийн хугацаанд бие минь дээрдэж байна. Бага зэрэг халуурахаас өөр ноцтой зүйл алга" гэж өөрийн эртний “Corona” бичгийн машиныг харуулсан гэрэл зургийн тайлбар дээр бичжээ.
Даваа гаригт хосууд Квинсландын эмнэлгээс суллагдаж, өөрсдийгөө тусгаарлах дэглэмд шилжсэн гэж мэдэгджээ.
Түүний эхнэр Рита Вилсон Сидней, Өмнөд Брисбэн хотод аялан тоглолтын хуваарьтай байсан бөгөөд энэ үеэрээ шинэ цомгийнхоо "Halfway to Home" дууг үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байсан юм.
Харин Том Хэнксийн хувьд Элвис Преслигийн кинонд ажиллаж байсан юм. Уг кинонд Том Паркер тоглож байгаа бөгөөд Баз Лурманн найруулж байгаа аж.
Тэр мөн инстаграм хуудсандаа "Бид бүгдээрээ хамтдаа" гэж бичжээ.
Эх сурвалж: BBC