Засгийн газрын ээлжит хурлаар "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг сайд нарын 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Энэ Засгийн газрын Ерөнхий сайд бол хамтарсан Ерөнхий сайд огт биш. МАН дангаараа ерөнхий сайдаа томилсон. Ерөнхий сайд нь Засгийн газраа байгуулахдаа АН-ыг урьсан. Харамсалтай нь МАН-ын Бага хурал АН-гүйгээр Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан. Тийм учраас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхээс үл шалтгаалаад АН-ын сайд нар энэ Засгийн газраас гарна гэдгээ илэрхийлсэн. Хөшигний ард хэрүүл болж байгаа нь үнэн. Ерөнхий сайдын хүүхдийн тансаглалтай холбоотой асуудал үүссэн чинь МАН хоёрдугаар ээлж нь хоолондоо ормоор байна гэдэг шийдвэрийг л гаргасан шүү дээ. Түүнийгээ УИХ дээр яаж баталгаажуулах гэж байгааг нь л харна даа" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: