Засгийн газрын ээлжит хурлаар "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг сайд нарын 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Ёс зүй дэгийн байнгийн хорооны дарга Б.Баярбаатараас байр суурийг нь тодрууллаа.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Огцрох, чөлөөлөгдөх хоёр өөр зүйл байгаа. Итгэл үзүүлэх гэдгийг яг юу гэж ойлгохоо мэдэхгүй байна. Тогтоолын төслийг нь харж байж асуудалд хандана. Хоногоос гадна саналын тооны асуудал байгаа. Хэрвээ өөрөө “Огцрох” өргөдлөө өгч байгаа бол хуралдаанд оролцож байгаа нийт гишүүдийн олонх, “Чөлөөлөгдөх” хүсэлт өгч байгаа бол хуралдаанд оролцсон биш УИХ-ын гишүүдийн олонх буюу 64 хүний кнопоос хамаарна.