Г.Дамдинням: МАН-ын Бага хурлаас “Хамтарсан ЗГ-ыг байгуулсан тогтоолыг хүчингүй болгох” шийдвэр гаргачихсан. Энэ шийдвэр хэрэгжих ёстой

Г.Дамдинням: МАН-ын Бага хурлаас “Хамтарсан ЗГ-ыг байгуулсан тогтоолыг хүчингүй болгох” шийдвэр гаргачихсан. Энэ шийдвэр хэрэгжих ёстой

Засгийн газрын ээлжит хурлаар "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг сайд нарын 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "МАН-ын Бага хурал АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, хамтарсан Засгийн газар байгуулах тогтоолоо хүчингүй болгосон. Тэгэхээр манай институцын энэ шйидвэр хэрэгжих ёстой. Итгэл үзүүлэх эсэх асуудал одоогоор УИХ-аар орж ирээгүй байна. Миний хувьд намынхаа хурлын үеэр гарсан шийдвэрийг хэрэгжүүлээч гэсэн байр суурьтай байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: