Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг өнгөрсөн хугацаанд Архангай, Булган, Дорноговь аймагт зохион байгуулсан.
Хуралдаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, бүсээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид, аймаг, сум, багийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, бүсийн иргэд болон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож бүс нутгийн онцлог түүнд тохирсон хөгжлийн төлөвлөгөө, шийдлийг гаргаж байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2025.05.27/ Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн газар нутгийг хамардаг Төвийн бүсийн чуулганыг Төв аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Гэвч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учир хойшлуулсан байна.