Б.Жавхлан: Дараагийн ажил алба ярьдаг ёс зүйгүй хүн биш. Энэ асуудалд намайг битгий хутгаж, ярь

Б.Жавхлан: Дараагийн ажил алба ярьдаг ёс зүйгүй хүн биш. Энэ асуудалд намайг битгий хутгаж, ярь

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо ч ажлаа хийж байна. Би дараагийн ажил алба ярьдаг ёс зүйгүй хүн биш. Энэ асуудалд намайг битгий хутгаж, ярь. Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дараагийн ерөнхий сайдын асуудал огт яригдаагүй. Би ярьж явдаг хүн нь биш. Юу ч болоогүй байна. МАН-ын бага хурал дээр хамтрах уу, үгүй юу гэдэг л асуудал яригдсан. Улс төрийн ийм шийдвэр гарсан. Би намын даргатайгаа тав дахь жилдээ хамтарч ажиллаж, хүнд үеийг даван туулсан. Энэ асуудалд намайг битгий хутга. Надад тийм ёс зүй, суртахуун байхгүй.

Хамтарсан засгийн газар хорь гаруй жил гацсан том төслүүдийг арван сарын хугацаанд хийж хэрэгжүүлж чадсан. Дараагийн арван жилтэй тэнцэхүйц ажлыг хийж чадсан. Мега хамтрал байж чадсан. Хүн, хүмүүс солигдож болно. Гэхдээ энэ 14 мега төслийн нэг нь ч огт зогсох ёсгүй. Энэ бол нэг хүн, нэг сайдын төсөл биш. Монголчуудын төсөл юм шүү. Иргэд маань ч үүнийг шахаж шаардах ёстой юм" гэв.