УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.23/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Олон сонгогдсон гишүүд хаашаагаа гүйлдээд байна. Танхимд тогтвортой суухгүй болчихсон байх чинь" гэв. Ташрамд дурдахад, дараагийн Засгийн газарт хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон гишүүдийг сайдаар ажиллуулах яриа тохироо аль хэдийн эхэлсэн гэх мэдээлэл бий. Тийм ч учраас хэсэг бүлгээр уулзах, тохироо хийх үйл явц эхэлсэн бололтой.
ВИДЕО: