Б.Жавхлан: 14 мега төсөлд зарцуулах 100 орчим их наядыг яаж улсын төсөвт суулгах юм, шийдэл байвал гаргаад ир л дээ

Б.Жавхлан: 14 мега төсөлд зарцуулах 100 орчим их наядыг яаж улсын төсөвт суулгах юм, шийдэл байвал гаргаад ир л дээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.23/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн жилээс алдагдалгүй төсөв батлах зарчмын ойлголтод нэгдсэн. Гэтэл 2025 оны төсвийг алдагдалгүй батласан гэвэл би арай өөр байр суурьтай байна. Монголбанканд алдагдал нэрээр бичигдсэн 7 их наяд төгрөг байна. Үүний дийлэнх буюу 5 их наяд нь ипотекийн хөтөлбөр рүү шингэж байна. Энэ төсвийн зарлага хэсэгт бичигдэж байх ёстой мөнгө. Ирээдүйн өв санд АМНАТ-аас орох ёстой хувийг дураараа хассан. Энд 1-2 их наяд төгрөгийн асуудал явагдаж байна. Ингээд үзэхээр багадаа 30 гаруй их наяд төгрөгийн төсвийн зарлагын 20 хувьд нь хуримтлагдсан алдагдал байна. Алдагдалгүй төсөвтэй үг хэллэгтээ анхаарах ёстой. Ингэж хүмүүсийг хуурах шаардлагагүй. Тоо баримтыг үнэн зөвөөр нь ил гаргаж ирэх хэрэгтэй. 

Сангийн сайд Б.Жавхлан: О.Цогтгэрэл дарга төсөв батлах болгонд үүнийг ярьдаг юм. УИХ-аар 14 мега төслийг батласан. 100 орчим их наяд төгрөгийг урьдчилсан байдлаар тус төслүүдэд зарцуулна. Зардлаа буулгах ёстой. Гэхдээ таны шаардсанаар энэ том бүтээн байгуулалтын төсвийг улсын төсөвтөө багтаачхаар яах юм. Яаж багтаах юм. Шийдэл байна уу. Шийдэл байвал та оруулаад ир. Тэгээд үүгээр чинь явъя л даа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ дахь төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

ШУУД: