Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан "огцрох болсон" талаараа амралтын өдөр мэдэгдэл хийж магадгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан "огцрох болсон" талаараа амралтын өдөр мэдэгдэл хийж магадгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг хэрэглээнээс үүдсэн "Огцрох амархан" жагсаал үргэлжилсэн хэвээр байна. Учир нь лхагва гараг /2025.05.21/-т хуралдсан МАН-ын Бага хурлаас "Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас хасах" шийдвэр гаргаад байгаа юм. 

МАН-ын Бага хурлын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол албан тушаалаасаа огцорно" гэдгээ албан бусаар мэдэгдсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Иймд "Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас хасах" МАН-ын Бага хурлын шийдвэр нь Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах үндэслэл болоод байгаа юм. 

Харин одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох өргөдлөө УИХ-д өгөөгүй байгаа нь олон нийтэд эргэлзээ төрүүлж, түүнийг үргэлжлүүлэн тус албан тушаалаа хаших гээд байна уу гэх хардлагыг ч төрүүлж, улмаар "Огцрох амархан" жагсаал ч өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байна.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар "ирэх амралтын өдрийн бямба, ням гараг /2025.05.24-25/-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан "огцрох болсон" талаараа болоод бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдэгдэл" хийж магадгүй байна. Ингээд ирэх долоо хоногт МАН-ын Бага хурал, Их хурал нь хуралдаж, дараагийн Ерөнхий сайд, МАН-ын даргыг тодруулах бололтой.