Засгийн газар өнөөдөр отгон хуралдаанаа хийхээр товлосон ч хойшлуулжээ

Засгийн газар өнөөдөр отгон хуралдаанаа хийхээр товлосон ч хойшлуулжээ

Лхагва гарагт /2025.05.21/ хуралдсан МАН-ын Бага хурлын VI хуралдаанаар хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасаж дараагийн Засгийн газрыг шинэ бүрэлдэхүүнээр бүрдүүлэхээр болсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд хамтарсан Засгийн газрыг намын бодлогоор дэмжихгүй бол би ажлаа өгнө гэдгээ Бага хурлын үеэр мэдэгдсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох нь тодорхой болсон юм.

Харин эх сурвалжийн мэдээллээр өнөөдөр хамтарсан Засгийн газар отгон хуралдаанаа хийхээр товлосон байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон байна.