О.Цогтгэрэл: Болдог юм болдгоороо болж АН хамтарсан Засгийн газраас гарлаа

О.Цогтгэрэл: Болдог юм болдгоороо болж АН хамтарсан Засгийн газраас гарлаа

МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж, дараагийн удаа МАН дангаараа Засаг барих шийдвэр гаргасан. Харин өнөөдөр /2025.05.22/ Ардчилсан намын улстөрийн зөвлөл хуралдаж байна. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодруулга авлаа.

ВИДЕО:

Энэ талаар УИХ-ын гишүүн Яг одоо Ардчилсан намын улстөрийн зөвлөл хуралдаж байна. Албан ёсны шийдвэр гараагүй байна. Миний хувьд болох ёстой юм болдгоороо болж байна гэж ойлгож байгаа.

Энэ парламент өөрөө хамтрал руу түлхэж байна гэж ярьж байсан. Миний хувьд эвсэж, хамтарч, нэгдэх асуудал байж болно. Гэхдээ парламент дээр баруун жигүүрийн жижиг төвийг, иргэний орон зайг, бизнесийн орон зайг, бага татварыг эрхэмлэсэн нам баруун талын, зүүн жигүүрийн зохицуулалтыг эрхэмлэх гэсэн нам хоёр яасан ч нэг тогоонд орж эвсэж болохгүй. Энэ хоёр нам үндсэн жигүүр дээрээ байгаад бодлогын ялгаагаа барьж байх ёстой. Ингэж байж тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын ардчиллыг авч явдаг, улстөрийн намуудыг эрүүл байлгахад чухал үүрэгтэй байдаг. Парламентын эвсэлд хоёр гол нам орж болохгүй. Парламентын хоёр нам сонгуулиас сонгуулийн хооронд эвсээд хамтраад байх юм бол сонгууль хийж яадаг юм. Хоёр улстөрийн нам тохиролцож байгаад суудлаа хуваагад авчихья л даа. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн шийдвэр бол зөв. Парламентыг эрүүл мэтгэлцээний салбар, албан ёсны сөрөг хүчинтэй болгоно гэсэн үг. Цөөнх сөрөг хүчин хийж чаддаггүй. Хамтрал хэдэн Засгийн газар дамжвал улс оронд хортой.