Б.Пүрэвдорж: “Оюун-Эрдэнийн бэрд мөнгө цуглуулж өгсөн юм уу” гэж би сайд нараасаа асуусан

Б.Пүрэвдорж: “Оюун-Эрдэнийн бэрд мөнгө цуглуулж өгсөн юм уу” гэж би сайд нараасаа асуусан

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ хуралдаж, хамтарсан Засгийн газрыг огцруулж, дараагийн удаад МАН дангаараа засаглах шийдвэрийг гаргасан. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.

Тэрбээр, "Хамтарсан Засаг анх байгуулагдахад би эсэргүүцэж, сөрөг хүчээ л хийе гэх хэвлэлийн хурлыг хийж байсан. Улмаар намын удирдлагууд шийдээд хамтарсан Засгийн газарт орсон. Манай намын сайд нар маш сайн ажилласан. Олон том төслийнх нь ард манай сайд нар гарсан. Хамтарсан Засгийн гэрээг нь би хараагүй. Гэхдээ дарга нар бидний амыг хааж, бооно гэсэн зүйл байхгүй. МАН бол дарга нарыг шүүмжлэхээр л аюул болдог нам шүү дээ. Тийм учраас нэг даргыг шүүмжлээд л хамтарсан Засгийн газраас гарах тухай асуудал яригдаж байна. МАН дарга нарын нам болсон байна. Ард түмнийг юман чинээ бодохоо больсон байна. Мэдээж бид цаашдаа сөрөг хүчнээ хийгээд явна. Би намынхаа бүх сайд нараас "Ерөнхий сайдын хүүхдийн тансагласан хөрөнгө мөнгийг та нар энд тэндээс олоод өгчихсөн юм биш биз" гээд асуухад бүгд "үгүй" гэж байна лээ" гэв. 

ШУУД ҮЗЭХ: