Өчигдөр /2025.05.22/ Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн намуудыг Засгийн газрын бүтцээс гаргах асуудлыг МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжиж, 38 хувь нь дэмжихгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэв МАН дангаар засаглах болбол хариуцлага хүлээнэ хэмээгээд байсан билээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч дараагийн Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байна.
Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор яг одоо Төрийн ордонд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдах гэж байна.