Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтөлнө

Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ыг баталсан талаар БСШУСЯ-аас мэдээллээ. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах юм.

Хөтөлбөрийн төсөлд дөрвөн зорилтын хүрээнд 56 арга хэмжээг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.

Гурав дахь удаагийн энэхүү хөтөлбөрт соёл, урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх шатны байгууллага ижил төвшинд хамтран ажиллах юм байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө