Ч.Лодойсамбуу: Засгийн газраа авч үлдэхийн тулд хоёр их наяд төгрөг зарцуулсан гэж сонслоо

Ч.Лодойсамбуу: Засгийн газраа авч үлдэхийн тулд хоёр их наяд төгрөг зарцуулсан гэж сонслоо

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газраа авч үлдэхийн тулд хоёр их наяд төгрөг зарцуулсан гэж сонссон талаараа мэдээллээ.

Тэрбээр энэ талаар "МАН-ын бага хурал одоо 15.00 цагт эхэлнэ. Энэ хурлаас хамтарсан Засгийн газар ажиллахгүй гэж шийдлээ гэж төсөөлье. Ерөнхий сайд ажлаа өгөх шийдвэр гарлаа гэхэд ямар нэг байдлаар парламент руу орж ирнэ. Парламент бүлэг дээрээ тогтоон барих боломжтой гэж үзээд энэ ажиллагаагаа сүүлийн хоёр хоногт их эрчимжүүллээ.

Сураг сонссон мөнгөний тоо замбараагаа алдлаа. Хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэж дууллаа. Хэдийгээр өнөөдөр нам дотроо шийдсэн ч эцсийн шийдийг УИХ гаргана. Ерөнхий сайд ажлаа өгөхөөр өргөдөл гаргавал УИХ заавал хэлэлцэнэ. Иймд парламентын гишүүдэд мөнгө тарааж байгаа гэж дууллаа. Энэ нь шинэ зүйл огт биш. 2018 онд ЖДҮ-ийн асуудал үүссэн. Засгийн газар огцрох эрсдэл үүссэн тул УИХ-ын гишүүн бүрд 950 сая төгрөг тараасан гэж хэвлэлүүд мэдээлсэн шүү дээ. Тэр технологио одоо дахин ашиглах гэж байна. Худалдан авах ажиллагаа битүү явж байна. Намын нөхдийнхөө ажил хийе гэсэн хүсэл эрмэлзлийг би хүндэтгэж байна. Гэвч манай намын  эрх ашгаас давуулаад ардчиллын суурь зарчмууд, хүний эрх, эрх чөлөөг өшиглөж байгааг эсэргүүцэж байна" гэв.