Л.Гантөмөр: Ардчилсан нам Засгийн газарт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

Л.Гантөмөр: Ардчилсан нам Засгийн газарт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.05.21/ хуралдана. Энэ хурлаар хамтарсан Засгийн газрыг хэрхэн асуудлыг хэлэлцэх юм.

Иймд АН-ын дарга Л.Гантөмөрөөс зарим асуудлыг тодрууллаа. Тэрбээр, “АН-ын даргын хувьд, хамтарсан Засгийг байгуулсан хүний хувьд хэзээ ч урвахгүй гэж бодож байгаа. АН ч энэ байр суурин дээрээ өнөөдрийг хүртэл байж чадсан. МАН бол АН-ын нэр бүхий гишүүд нь эсрэг байгаад байдаг учраас хамтарсан засгийн газрын асуудлыг дахин авч хэлэлцэх талаар хуралдаж байгаа юм билээ. Эндээс шийдвэр гарахыг бид хүлээж байна. Гэхдээ шийдвэрт нөлөөлөх гэж оролдохгүй, хүсэхгүй байгаа. Монголын асуудал шийдэгдэхгүй үлдэхэд энэ хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудалд л санаа зовж байна. Иймд МАН өнөөдрийн бага хурлаараа Монголын эрх ашгийг бодож байна уу гэдгээ эргэн хараад дүгнэлтээ гаргах байх. АН бол олон ургальч үзэлтэй нам. Өөрийнх нь нам Засгийн газрыг удирдсан ч шүүмжилж л байдаг хүмүүс. Тийм ч учраас АН өнөөдөр өөрийнхөө өнгө төрхөөрөө л байгаа. Үүнийг МАН ойлгож хүндлэх хэрэгтэй. Түүнээс биш хамтарлаа гээд намын гишүүдийнхээ амыг барих зүйл огт биш. Бид ийм хэлэлцээр хийгээгүй. Бид АН-ынхаа улс төрийн зөвлөлөөр ч энэ асуудлыг ярина. Түүнээс биш АН Засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. Бас улсынхаа эрх ашгаас хэзээ ч урвахгүй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: