Засгийн газрын хурлаас гарсан шийдвэрийн талаар 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Өнгөрсөн бямба гарагт хуралдсан шуурхай штабын хуралд яригдсан асуудлын талаар мэдээлэл сонсож, энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, нийслэлийн шуурхай штабын хурлаар гол яригдсан зүйл нь Туулын хурдын замын нэгдүгээр тойрог замын ажлын явцын талаар мэдээлэл сонссон. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлын талаар танилцуулга хийгдсэн. Мөн Засгийн газрын хурлаар Гэр хорооллыг дахин төлөвлөх, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо" гэв.
ШУУД ҮЗЭХ: