Ё.Баатарбилэг: АШУҮИС-ийн эмнэлгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэнэ

Ё.Баатарбилэг: АШУҮИС-ийн эмнэлгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы хамтарсан сургалтын эмнэлгийн асуудлыг хэлэлцжээ. Сүүлийн үед сургалтын эмнэлгийн санхүүжилт гацаж, үйл ажиллагаа нь тасалдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг “Засгийн газрын хуралдаанаар Монгол, Японы хамтарсан сургалтын эмнэлгийн санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлуудыг шийдвэрлэсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ эмнэлгийг хувьчлах тухай мэдээлэл гарсан байна лээ. Ийм зүйл байхгүй. Өнөөдрөөс манай яамны харьяанд ирсэн. Маргааш, нөгөөдрөөс ажлын хэсгүүд гаргаж, тухайн эмнэлэг дээр ажиллана.

Дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийг Дэлхий банкны 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шийдвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дүрс оношилгоо, уламжлалт анагаах ухаан, лаборатори хэвийн ажиллаж байгаа. Цаашид бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэнэ” гэсэн юм.




Өнөөдөр бич өдөр

35 минутын өмнө