Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн жагсаал өнөөдөр /2025.05.19/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус жагсаалд УИХ-ын гишүүн Д.Ганбат нэгдэж, үгээ хэллээ.
Тэрбээр "Шударга ёсны төлөө тэмцэж байгаа залуустаа баярлалаа. Төрийн тэргүүний хувиар бүхнээсээ уучлалт гуйж байна" гэлээ. Мөн тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад гарын үсэг зурна гэдгээ мэдэгдлээ.