Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн саналд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан түүний байр суурийг тодрууллаа. Тэрбээр, "Монгол Улс хамтарсан Засгийг байгуулахдаа олуулаа нийлж байгаад түүхий эдээ зараад нэлээд мөнгө олно, хилээ холбоно, олон мега төслүүдээ их хүчээр зэрэг хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл дэлхийд түүхий эдийн үнэ, орчин өөр болчихлоо. Ингээд мөнгө нь байхгүй болсон учраас цомхон төсвөөр илүү цэгцтэйгээр, хэдэн гол төсөл дээрээ фокуслаад ажиллах байтал бүх төслүүдээ л заавал хэрэгжүүлнэ гээд байгаа. Иймд эдийн засгаа сэргээх, бартераар валютаа авч явах зүйл ярьж байгаа. Тэр дотроо түүхий эдээ хямд үнээр, бартераар өгөх зүйлс бий. Энэ бол Монголын эрх ашигт нийцэхгүй зүйл. Үүнийг хэд хэдэн хувилбараар түлхээд байгаа. Хэрвээ ингэх дээрээ тулсан бол татсан нь дээр. Би энэ үзэл санаагаар гарын үсэг зурж, үзэл бодлоо илэрхийлсэн" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: