С.Бямбацогт: Ерөнхий сайдын хүүхэд насанд хүрсэн учраас өөрөө орлогоо тайлбарлах байх, би 20 настайдаа өөрийнхөө мөнгөөр 69 машин авч унаж байсан

С.Бямбацогт: Ерөнхий сайдын хүүхэд насанд хүрсэн учраас өөрөө орлогоо тайлбарлах байх, би 20 настайдаа өөрийнхөө мөнгөөр 69 машин авч унаж байсан

АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Мөн МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, улс төрийн асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа юм.

Уг асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтоос байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр, "Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлаар намын бага хурал хуралдвал яасан юм бэ гэсэн асуудлыг ярьсан. Ерөнхий сайдын хүүхэд чинь насанд хүрсэн хүүхэд шүү дээ. Насанд хүрсэн хүүхдийн асуудлыг эцэг эхэд нь нялзаагаад байх нь зохимжгүй байх гэсэн байр суурьтай байгаа. Насанд хүрсэн учраас ямар орлогоороо юу хийснээ өөрөө ирээд тайлбарлах байлгүй дээ. Миний хувьд 20 настай байхдаа өөрийнхөө мөнгөөр 69 машин авч унаж л байлаа" гэв. 

ШУУД ҮЗЭХ: