Төгсөх ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-д бэлдэх теле хичээл бүхий CD гаргана

Төгсөх ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-д бэлдэх теле хичээл бүхий CD гаргана

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Боловсролын яамнаас төгсөх ангийн 28 мянга гаруй сурагчдад зориулж ЭЕШ-д бэлдэх, теле хичээлийг агуулсан CD гаргаж байгаа ба 12-р ангийн бүх хүүхдэд өгнө гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.

Мөн тэрээр хөл хорио тогтоосноос үүдэн “төгсөх ангийн сурагчдад хүндрэл учруулахгүй, эрх ашгийг нь хохироохгүй байхад анхаарч ажиллана” гэлээ.

Дашрамд дурдахад Монгол улсад коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг дахин сунгах, эсэх талаар БСШУСЯ энэ баасан гарагт УОК-д саналаа танилцуулах юм.