“Огцрох Амархан“ жагсаалын шаардлагыг хэвлэмэл байдлаар УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, удирдагч нарт хүргүүлжээ

“Огцрох Амархан“ жагсаалын шаардлагыг хэвлэмэл байдлаар УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, удирдагч нарт хүргүүлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн жагсаал өнөөдөр /2025.05.19/ зургаа дахь өдрөө үргэлжилнэ. 

"Огцрох Амархан" жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг олон нийтэд уншиж танилцуулсан. Тэгвэл уг шаардлагыг хэвлэмэл байдлаар Улсын Их Хурал дахь намуудын бүлэг, зөвлөл, удирдагч нарт хүргүүлсэн байна. Зарчмын шаардлагуудад нэгдсэн жагсагч, дэмжигчдийн мэдэх эрхийг хангахын тулд жагсаалаас гарсан албан бичиг, түүнд ирсэн хариу зэргийг шуурхай, ил тод, нээлттэй мэдээлж байх болно гэдгийг тэд тодотгожээ.

Мөн "Тун удахгүй Улсын Их Хурлын гишүүдэд илгээх шаардлагаа ч нээлттэй байршуулах тул та бүхэн өөрсдийн сонгосон гишүүд, улс төрийн намуудыг жагсаалын шаардлагыг дэмжихэд уриалаарай" гэжээ.