Хуваарьт ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2025.05.19/ 10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэж байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хурал руу орсон байна. Улмаар бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, улс төрийн нөхцөл байдлаа хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн Учир нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас эхлээд олон гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тайлбар хийх, орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. Тэгэхээр бүлгийн хаалттай хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нийгмийн бухимдлыг үүсгээд буй асуудлаар тайлбар хийж, улс төрийн орчинд үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор дүгнэж ярьж магадгүй гэсэн хүлээлт байна. Бид хэлэлцсэн асуудлын талаар эргэн мэдээлэх болно.