Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад УИХ-ын гишүүд гарын үсэг зурж эхлээд байгаа. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ж.Золжаргал нар гарын үсэг зурж, Ш.Бямбасүрэн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсгээ зурна гэдгээ илэрхийлээд байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал УИХ-аар орж ирвэл дэмжиж кнопоо дарахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Тэрбээр "УИХ-ын гишүүн кнопоороо саналаа илэрхийлэх ёстой. Хэрвээ Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-аар орж ирвэл дэмжиж кноп дарна” гэжээ.