Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийнхээ хуралд оролцож нийгмийг бухимдуулаад буй асуудлаар тайлбар хийх үү гэх хүлээлт байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийнхээ хуралд оролцож нийгмийг бухимдуулаад буй асуудлаар тайлбар хийх үү гэх хүлээлт байна

Хуваарийн ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2025.05.19/ 10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ. 

Тэгвэл МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хүү О.Тэнүүнийхээ хэт тансаг хэрэглээний асуудлаар тайлбар хийх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Учир нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас эхлээд олон гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тайлбар хийхийг, орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. Тэгэхээр бүлгийн хаалттай хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмнөх долоо хоногуудын  адилаар оролцох, нийгмийн бухимдлыг үүсгээд буй асуудлаар тайлбар хийж, улс төрийн орчинд үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор дүгнэж ярьж магадгүй гэсэн хүлээлт байна.

No description available. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө