Хотын дарга Х.Нямбаатар "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г шинээр байгуулан улсын төсвөөс санхүүжүүлж, хөрөнгийг нь газар чөлөөлөлт, айлуудын дулаан алдалтыг бууруулахад зарцуулна

Хотын дарга Х.Нямбаатар "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г шинээр байгуулан улсын төсвөөс санхүүжүүлж, хөрөнгийг нь газар чөлөөлөлт, айлуудын дулаан алдалтыг бууруулахад зарцуулна

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, 2023 оны 12 дугаар сард УИХ-аар батлуулсан. Тэгвэл тус хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Нэмэлт, өөрчлөлтийг 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн энэ өдрүүдэд УИХ-д танилцуулж байгаа юм. 

-"ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН"-Г УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ-

Тэгвэл тус хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж буй гол зорилго нь Засгийн газрын тусгай 26 сан дээр нэмээд "Гэр хорооллыг хөгжүүлэх сан" байгуулахад агуулгадаж байгаа аж. Ингэхдээ Сэлбэ, Баянхошуу зэрэг дэд төвүүдийг орон сууцжуулахад зориулсан байна. 

Тодруулбал, хуулийн төсөлд "Сангийн хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн нөхөх олговрын зардал,  айл, өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг буруулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах шинээр барих, орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хүүгийн зөрүүг төлөх зэрэгт зарцуулна" гэж тайлбарлажээ.

ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ НЬ 

-Улсын болон орон нутгийн төсөв

-Дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө

-Сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого

-Бусад эх үүсвэрээс бүрдэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Цаашлаад энэ сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг Хотын дарга Х.Нямбаатарын шийдвэрээр олгох нь. 

-СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ХЭЛБЭРЭЭР ИРГЭДЭД ОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ-

Тэгэхээр Сэлбэ, Баянхошуу дэд төвд барьж буй орон сууцнуудыг иргэдэд урьдчилгаа төлбөргүй, түрээслээд өмчлөх хэлбэрээр  өгөх бөгөөд үүнд нь шаардлагатай хөрөнгийг тус сангаас гаргах юм байна. Харин санхүүжилтийн эх, үүсвэр түүний хүүгийн зардлыг Монголбанкнаас буюу төсвийн хөрөнгөөс гаргахаар бүр үнэт цаас гаргаж ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ. 

Тодруулбал, хуулийн төслийн танилцуулгад "Тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүний нийт татаас болох 24.4 тэрбум төгрөгийг одоогийн өртгөөр орон сууцанд шилжүүлэн тооцвол 122 ширхэг (50мк.в, өрөө) орон сууц юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүгийн татаасыг шийдвэрлэснээр 122 иргэнд олгогдох боломжийг 1,597 иргэн болгон орон сууцанд орох өрхийн боломжийг 13 дахин нэмэгдүүлж байна. Хүүгийн татаасаас бусад зардал болох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эргэн төлөлт нь гэрээний дагуу орон сууцанд орсон иргэдээс эргэн төлөгдөнө. Гэр хорооллын хөгжлийн сангийн зориулалтад тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэх болон Төрийн албан хаагчдын орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой" гэжээ. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө