Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр төрсөн өдрийнхөө үнэтэй бэлгийг цахим сүлжээндээ байршуулсан нь олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан. Учир нь 20 гаруйхан насны залуу ямар мөнгөөрөө найз охиндоо олон сая төгрөгийн үнэтэй бэлэг өгөв гэдэг нь олны эгдүүцлийг төрүүлсэн юм. Тиймээс тэднийг орлогоо нотолж, Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан иргэд Төв талбайд жагсаж байгаа билээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардаж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2025.05.18/ УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаалд оролцож, гарын үсгээ зуржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ж.Золжаргал нарын гишүүн Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсгээ зурсан байна.