Ч.Лодойсамбуу: Хотын дэргэд барилгын компани байгуулчихаад хотын орлогчийг захирлаар нь томилсон

Ч.Лодойсамбуу: Хотын дэргэд барилгын компани байгуулчихаад хотын орлогчийг захирлаар нь томилсон

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг өчигдөр /2025.05.16/ УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Гадаад зээлийг үр ашигтайгаар ашиглах тухай 40 орчим гишүүний гарын үсэг зурсан хуулийн төсөл өргөн барихаар бэлдсэн талаарх саналаа хэлсэн. Л.Гантөмөр сайд хуулийн төсөл орж ирвэл байнгын хороогоор хэлэлцэнэ биз дээ гэнэ. Энэ дээр тодорхой саналуудаа хэлье. Ер нь тэр саналыг дэмжихгүй байгаа. Төсвөөс гадуур УИХ-аараа нэг сав гаргаж, алдагдалгүй төсөв гэж таглачихаад дахин Засгийн газар нь дэргэдээ өөр нэг сав дүүргэж болохгүй. Төсөв, Үндсэн хуулийн асуудал болох эрсдэлтэй. Гол асуудал нь нэгэнт гадаадын зээл авч, эхлүүлсэн төслөө дуусгах нь зөв. Гэтэл бидний анхаарах асуудал нь төр өөрөө заавал гаргаж хийх шаардлагагүй төслөө өөрийн нуруун дээр овоолчихоод бидэнд мөнгө хэрэгтэй, хүрэхгүй байна гэж явдгаа болих хэрэгтэй. Энэ 14 мега төсөл дотор орон сууцны хороолол хүртэл байгаа. Хотын дэргэд барилгын компани байгуулчихаад хотын орлогчийг захирлаар нь томилсон. Төр өөрөө хувийн хэвшилтэйгээ зэрэгцэж байна. Төр нийгмийн шинж чанартай, дэд бүтцийн гол төслүүдээ барьж, бусдад боломжийг нь олгох хэрэгтэй шүү дээ. Энэ асуудалд гарц гаргалгаа гаргамаар байна. Ирэх намар төсөв оруулахдаа дараа дараагийн танхмын өөрчлөлтүүдээ хийх байлгүй дээ. Газрын зургаа зөв харж, алдаа засар шаардлагатай.