П.Сайнзориг: Бүгд нийслэлээс бусдыг хөдөө гэж үздэг болсон

П.Сайнзориг: Бүгд нийслэлээс бусдыг хөдөө гэж үздэг болсон

УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.05.16/ хуралдаанаар "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай" хуулийн төсөлд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монгол Улс суурин газруудаа нэршлээс нь эхлээд удирдаж байгаа хүмүүс ямар чиг үүрэгтэй гээд төсөв санхүүгийн хуваарилалтаас эхлээд ойлгомжгүй явж ирсэн. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийн асуудлаар 57.4 зүйлд хотод Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэж заасан. Энэ нь ямар агуулгатай гэхээр засар захиргааны нэгжийг заавал татан буулгаж байгаад хот байгуулах гэдэг юм уу давхцалгүйгээр ярьдаг байсан бол засаг захиргааны нэгж дээр одоо нэгжүүдийг дамнуулан хот байгуулах эрх зүйн үндэсийг бий болгосон. Энэ нь цаашдаа 330 сумыг хооронд нь нэгтгэх уур амьсгалыг бүрдүүлэх хандлагын өөрчлөлтийг авч ирсэн. Хоёрт, Улаанбаатар ганцаараа хотын статустай бусад нь сумын статустай. Хилийн боомтын статус нь ойлгомжгүй байсан.

Гэтэл өнөөдөр Хятадын Эрээн хот байна. Замын-Үүдтэй харилцах гэхээр статус нь ойлгомжгүй байдаг. Ийм л зүйл байгаад байгаа юм. Хоёрт, Улаанбаатарын алдааг бусад аймгууд давтах гээд байна. Өнөөдөр суурин газруудад нэг газар зохион байгуулагч ажиллаад байна. Уг нь хот төлөвлөгч ажиллах ёстой. Хотын стандарт, төлөвлөж, ажлын байр, ногоон байгууламж, сургууль цэцэрлэгийг төлөвлөж байх ёстой. Бүгд нийслэлээс бусдыг хөдөө гэж үздэг болсон. Энэ хандлагыг өөрчлөхийг зорьж тэмүүлсэн ч хуулийн бэлтгэл ажлыг хаана хаанаа анхаарах шаардлагатай байгаа учраас хэрэгжих хугацааг нь түр хойшлуулахыг дэмжиж байна.