Ч.Лодойсамбуу: Ардчилсан орон биш бол тэмцэж буй залуус руу буу, зэвсэг ч гаргаж мэдэх хандлагыг төр засгаас гаргаж байна

Ч.Лодойсамбуу: Ардчилсан орон биш бол тэмцэж буй залуус руу буу, зэвсэг ч гаргаж мэдэх хандлагыг төр засгаас гаргаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол, огцор" хэмээн олон нийт шүүмжилж, жагсаж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас Ерөнхий сайдын асуудлаар тодруулга авлаа.

ВИДЕО: 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Энэ асуудал гэхээс илүү сүүлийн хэдэн жил бүх асуудлыг нь дэлгэж тавиад байгаа. Өнгөрөгч хоёрдугаар сард таван үндэслэл гаргаж, Ерөнхий сайдыг огцруулахаар уриалсан. УИХ-ын гишүүнд олгогдсон эрхийнхээ хүрээнд байж болох алхмуудыг хийсээр байна. Үүнийхээ хариуг ч мөн хангалттай амсаад явж байна. Цахим орчинд яваад байгаа асуудлыг ажиглаж харж байна. Хариу хийж байгаа үйлдлүүдийг нь харахад “Бодитой тайлбар” алга. Энэ бол зөвхөн хүүхдүүдийн, цүнх хувцасны асуудал биш. Жагсаалд би оролцоно. Ноорог сайтын Улмаатай холбоотой хүний ёсноос доод түвшинд очсон харлуулалт явж байна. Бид нэг нэгийгээ доромжлуулаад дүүжлүүлж байхыг хараад сууж болохгүй.

Би бас дүүжлүүлж байсны үүднээс “Бид дээрэлхүүлэхгүй шүү” гэдгээ илэрхийлж байх ёстой. Тэгэхгүй бол ард түмнийг хүн гэж үзэхгүй, сонгуулийн хэрэгсэл гэж ойлгодог болох гээд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөөлөн болон хатуу аргаар барьж байна. Чингисийн талбайд Номын баяр тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд төлөвлөсөн байсан. Өнөөдөр онцгой шалтгаанаар яаран эхэлж байна. Энэ мэтчилэн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, Засгийг эсэргүүцэж байгаа бүх хүнийг буулгаж авна гэсэн энэ хандлага нь өөрөө хэрвээ Монгол Улс хаалттай орон байсан бол Төр засаг ард түмэн рүү буу шийдэм чиглүүлэх, танк машин оруулахад бэлэн юм байна. Азаар дэлхийд нээлттэй ардчилсан орон учраас тэгэхгүй байна. Нэгнээр нь нэгийг барьж идүүлдэг болж байна.