Засгийн газрын гишүүдийг УИХ-ын чуулганы хуралдааныг тасладаг гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл Засгийн газрын гишүүдийн чуулганы хуралдаанд оролцсон ирцийн мэдээллийг ил болгосон байна.
Статистикаас харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Л.Гантөмөр, Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нар 16 удаагийн чуулганы хуралдаанаас хамгийн их чөлөө авч мөн тасласан байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд 5 удаа оролцож 10 удаа чөлөө авсан бол Шадар сайд С.Амарсайхан 16 удаагийн чөлөөг авчээ. Харин УИХ-ын чуулганы хуралдаанд тогтмол оролцсон сайд нарыг О.Алтангэрэл 16, Л.Энх-Амгалан 16, Н.Учрал 15, Ц.Баатархүү 15, Д.Наранбаяр 14 оролцсон тоотойгоор тэргүүлжээ.