АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ үеэр хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэж, санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын ЕНБД Н.Ганибал, АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан нар мэдээлэл өглөө.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Энэ долоо хоногт байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Мөн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаарх мэдээллийг сонслоо. Түүнчлэн улс төрийн намын тухай шинэчилсэн хуулийн хүрээнд улс төрийн намууд 2025 онд багтаж намынхаа мөрийн хөтөлбөрийг батлуулах ёстой. Энэ хүрээнд АН дөрвөн хөтөлбөрийн өөрчлөлтийн төслийг бэлдэж ирэх долоо хоногоос орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Сүүлийн үед Монгол Улсын төсвөөс дутуугүй хэмжээтэй буюу хэдэн их наядын нийслэлийн төсвийг тусгайлан ярьдаг болсон. Төсвөөс гадуур том урсгалтай боллоо. Энэ асуудал дээр АН байр сууриа нэгтгэж, дараагийн хэлэлцүүлгийн хүрээнд хууль дүрэм журмаа хамгаалах ётсой гэсэн байр суурийг илэрхийллээ" гэв.
АН-ын бүлгийн ЕНБД Н.Ганибал, “АН улс төрийн зөвлөлийн хурлаар хоёр ажлын хэсэг байгуулсан. Энэ нь АН үндсэн дүрмээ шинэчлэх болон намын хөтөлбөрийг боловсруулна. Мөн бүтэн хоёр сарын хугацаанд ажиллаж дүрмийн шинэчлэл маань бэлэн болсон байгаа. Хөтөлбөрийн төсөл ч бэлэн болсон. Үүнийг өнөөдөр АН-ын бүлгийн гишүүддээ танилцууллаа. Энэ хүрээнд намын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг аймаг бүрд зохион байгуулна. Мөн зургаадугаар сарын 15-20-ны дотор АН их хурлаа хийж, наадмын өмнө намынхаа дүрмийг нийт гишүүдийн оролцоотойгоор бий болгож, дүрмээ Улсын дээд шүүхэд өргөн барина. Намын хөтөлбөр дээр бусад намуудаас ялгарах бүх бодлогоо шингээсэн" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: