Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун УБ-ДУА-ӨМА чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох зайлшүй шаардлагатай байгааг онцлон хэллээ

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун УБ-ДУА-ӨМА чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох зайлшүй шаардлагатай байгааг онцлон хэллээ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хэлэлцүүлэг болж байна. Монгол Улсын ЗГ-аас бүсчилсэн хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгох зорилт тавин Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн баталсан билээ.

Энэ хүрээнд зохион байгуулж буй Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотноо зохион байгуулагдаж байна. Бүсийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангах, нийгмийн үзүүлэлтийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ирэд бүс нутагтаа сэтгэл хангалуун амьдрах боломжийг бүрдүүлэх боломжуудын талаар энэхүү хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хэлэлцүүлэгт Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун панелистаар оролцож Говийн бүсийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ялангуяа хэвтээ тэнхлэгийн авто замын ажлыг эрчимтэй явуулж дуусгах, УБ-ДуА-ӨМА чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох зайлшүй шаардлагатай байгааг онцлон хэллээ. Мөн иргэдийн амьдрах орчныг сайжруулах салшгүй нэг хэсэг бол дулааны станцыг ашиглалтад оруулах шаардлагатай байгааг илэрхийллээ. Дундговь аймаг 2025 оныг "Орчны тохижилтыг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд аймгийн Засаг даргын хувьд энэ чиглэлээр бүсийн зөвлөгөөнд тулгамдсан асуудлаа эрэмбэлэн танилцууллаа.