Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тиймээс өнөөдөр /2025.05.12/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх аж. Мөн ажлын хэсгүүд хуралдах хуваарьтай байна. Гэхдээ говийн бүсийн хуралдаан өнөөдөр Дорноговь аймагт болж байгаатай холбоотойгоор зарим бүлгийн хурал хойшилж магадгүй юм.