УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд (НДЕХ) нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин "41 гишүүн Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа. Энэхүү нийгмийн даатгалын өөрчлөлтөд цаг үеэ олсон, ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн бодит орлогыг өсгөх, ажил олгогчийн ажлын байраа нэмэгдүүлэх сэдлийг нь хангах гэсэн үндсэн гурван заалт бий.
Нэгдүгээрт, нийгмийн даатгалын ерөнхий хуулин дээр байдаг зохицуулалтаас иргэний хуулийн зохицуулалтын хөдөлмөрийн шинж чанартай үйлдлээс албан журмын нийгмийн даатгал авдгийг болиулъя гэсэн санаа байгаа. Ажил үйлчилгээ эрхэлж буй орлогоосоо 20 хүртэл хувийн нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг ихэсгэх, ажлын байрны үр ашгийг багасгах, энэ чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг боомилох арга хэмжээ болж байна гэж үзээд энэ хэсгийг хасаж байгаа. Ингэснээр иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ.
Хоёдугаарт, Хоол, унаа, байрны ашиглалтын зардлын хөнгөлөлт зэргээс нийгмийн даатгалыг авахааа больё гэсэн зохицуулалт орж ирж байгаа. Энэ нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчид ажилчиддаа бодитойгоор дэмжлэг өгөх, бодит орлогыг нэмэгдүүлэх үр дагавартай.
Гуравдугаарт, байгууллагаас нийгмийн даатгалын албан журмын хэмжээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсний хэмжээгээр хязгаар тогтооё гэж байгаа юм. Энэ нь цаашдаа байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх болно. Хуулийн төсөлд 41 гишүүн гарын үсэг зурснаар хүлээлгэн өгсөн" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: