УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараах хоёр асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ
- Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлж, С.Магнайсүрэнг түүний оронд томилохоор болоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.
Боловсрол:
- 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
- 1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
- 1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
Ажилласан байдал:
- 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
- 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
- 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх,
- 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,
- 2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга,
- 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,
- 2023 оны есдүгээр сараас 2024 оны есдүгээр сар хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны оөрийн нарийн бичгийн даргаар ажилласан.
ШУУД ҮЗЭХ: