Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгсөн.
Тэрбээр "Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэсэн аян өрнүүлэхээр боллоо. Энэ хүрээнд дотуур байран дахь хүүхэд хамгааллыг сайжруулахын тулд камержуулах зэрэг асуудлыг ярилаа. Нэлээд олон шийдвэр гарахаар байна. Хоёрдугаарт хүүхдийн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл хуралдсан, сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангая гэдэгт санал нэгдсэн. Энэ бол ардчиллын процесст сургадаг учир чухал ач холбогдолтой. Мөн нийгмийн сүлжээнд 16 нас хүртэлх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг дөрвөн яамны дунд боловсруулж байна. Хүмүүс саналаа өгвөл сайн. Удахгүй d.parliament сайт дээр тавигдана" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: