Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Хууль зүй, дотоод эргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гэр бүлийн хуулийг өргөн барьж батлуулах, хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэд хамгаалалтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг боловсронгуй болгох чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд онцгой анхаарч ажиллах, энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, дүрэм журмын судалгааг хийж, онцгой анхаарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа. Мөн олон улсын дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг авч хэлэлцлээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүн бүр хамгаалагдах ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын харуул хамгаалалтад онцгой анхаарч ажиллах, мөн Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд хуулийн хамгаалалтад амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдлэхэд зохих арга хэмжээг авч ажиллахыг даалгалаа" гэв.
ШУУД ҮЗЭХ: