Өнгөрөгч шөнө /2025.04.25-26/ нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу олны нэрлэдгээр "Сансарын колонк"-ынхажууд байрлах нийтийн орон сууцны барилга шатсан талаар олон нийтийн сүлжээнд иргэд мэдээлж буй.
Тэгвэл энэхүү галын дуудлагын талаар ОБЕГ-аас, "Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Сансарын колонкын урд байх 6 давхар орон сууцны барилгын гадна фасат шатаж байна гэсэн дуудлага 00:44 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6 давхар барилгын зүүн болон хойд хэсгийн фасат, 2 давхар барилгын урд болон зүүн урд хэсгийн гадна фасат шатаж байсныг 01:11 цагт бүрэн унтраасан" гэж мэдэгдлээ.