СУРВАЛЖИЛГА: Венец хотыг зургаа дахин жижигрүүлэн хийсэн “Little Venice” их дэлгүүр Улаанбаатар хотын төв цэгт нээгдлээ

СУРВАЛЖИЛГА: Венец хотыг зургаа дахин жижигрүүлэн хийсэн “Little Venice” их дэлгүүр Улаанбаатар хотын төв цэгт нээгдлээ

Италийн Венец хотын уран барилга, гоо зүйг шингээж урласан, уг хотын зургаа дахин жижигрүүлсэн хувилбар болох “Little Venice” их дэлгүүр Улаанбаатарын төв цэгт албан ёсоор нээлтээ хийлээ.

ВИДЕО:

Энэхүү их дэлгүүрийг “Little Venice” хэмээн нэрлэх болсон нь Венец хотын уур амьсгалыг Улаанбаатарын төв цэгт авчирч, тус хотын уран барилгын өвөрмөц хэв маяг, хөшөө дурсгалын эленментүүдийг орчны нарийн дизайндаа шингээжээ. Дотоод зохион байгуулалтын хувьд 13 мянган метр.кв талбай бүхий уг төвд 120 гаруй шоурүүм төлөвлөгдсөн бөгөөд үүний 5000 метр.кв нь нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, хүүхэд асрах хэсэг, амралтын орчинд зориулагдсан учир иргэд, үйлчлүүлэгчдийг ядраахгүйгээр тав тухтай дэлгүүр хэсэх боломжийг олгож байгаа аж. Мөн Энэхүү их дэлгүүр нь Венец хотыг зургаа дахин жижигрүүлсэн хувилбар бөгөөд үйлчлүүлэгчид яг л Италийн Венец хотод очсон мэт мэдрэмж төрүүлэхүйц төлөвлөж хийжээ.

Мөн “Мишээл Сити” төслийн ахлагч Ц.Будхүүгээс бид энэ талаар тодруулахад, “Little Venice” их дэлгүүрийн хамгийн том давуу тал нь олон дэд төв дунд байршиж байгаа юм. Хуучнаар Мишээл экспод Улаанбаатар хотын хамгийн том тавилга, барилгын их дэлгүүр, төрийн төвлөрсөн үйлчилгээ, хоолны гудамж, цэцэрлэгт хүрээлэн, оффис, эрүүл мэнд, боловсролын тауэр, удахгүй ашиглалтад орох Мишээл авто худалдаа, интертаймэнт гудамж, олон улсын шинж чанартай зочид буудал зэрэг 140 мянга гаруй хүн үйлчлүүлэх дэлгүүр болж байгаагаараа давуу талтай юм. Хан-уул дүүргийн хэрэглэгчид цаашид хотын төв рүү орохгүй “Little Venice” их дэлгүүрээс олон төрлийн үйлчилгээг авах боломжтой болж байна” гэсэн юм.

Мөн дэлгүүрийн барилгын талаар тодруулбал, уг их дэлгүүр нь олон улсын жишигт нийцсэн 6.5 метр өндөр таазтай, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд үндэслэн 1-р давхарт төлөвлөгдсөн.

Учир нь олон улсын судалгаагаар ихэнх хэрэглэгч буюу хэрэглэгчдийн 95 хувь нь дэлгүүрийн нэгдүгээр давхраар үйлчлүүлдэг байна.

Харин хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд нэг дээвэр дор бусад дэлгүүрүүдтэй хамт төлөвлөснөөр маркетингийн зардлыг бууруулж, тогтмол хэрэглэгчийн урсгалаар ашиг орлогоо тогтвортой өсгөх боломж бүрдэж байна.

Мөн дэлгүүрийн нээлтийн өдөр “Little venice” их дэлгүүрийг зорин ирж буй үйлчлүүлэгчдээс сэтгэгдлийг нь тодруулахад, “Хамгийн их таалагдаж байгаа зүйл нь дотоод засал, дизайн байна. Яг л Италид яваа мэт мэдрэмж төрүүлж чадаж байна. Мөн үнэхээр цэвэрхэн, тохилог орчинтой юм. Монголын бусад их дэлгүүрүүдээс огт өөр мэдрэж өгч байна шүү. Мөн ихэнх брэндүүдийг нэг дор нь төвлөрүүлж чадсан байна. Хан-Уул дүүрэг, Мишээл экспогийн энэ хавьд үнэхээр дутагдаж байсан бүтээн байгуулалт . Цаашдаа ч байнгын үйлчлүүлэгч нь болох юм шиг байна” гэсэн юм.