“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, Мон-Атом ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцлээ.
Хурлыг Эрдэнэс Монгол нэгдлийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Л.Наранчимэг даргалж, Нэгдлийн удирдлагын нэгдсэн систем цахим хөгжлийн зөвлөлийн зохицуулагч С.Адъяасүрэн, Нэгдлийн хүний нөөц, хөгжлийн зөвлөлийн зохицуулагч Ч.Сүнжидмаа болон Мон-Атом ХХК-ийн удирдлагууд оролцлоо.
“Мон-Атом” ХХК нь 2024 оны бизнес төлөвлөгөөндөө нийт 34 зорилтот ажил тусгаснаас үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл 94 хувьтай биелүүлсэн байна. Тус компани нь Монгол-Францын хамтарсан Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын тогтоолын дагуу хөрөнгө оруулагч талтай хэлэлцээг хийсэн.
Мөн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чиглэлээр Зөөвч-Овоо, Дулаан-Уул ураны ордуудыг ашиглах төслөөс гадна Монгол-Орос, Монгол-Казакстаны хамтарсан төслүүдэд замын зураг, хайгуулын талбайн судалгааны ажлаар мэдээлэл солилцсон бөгөөд тусгай зөвшөөрөл олголтод дэмжлэг үзүүлж ажилласан байна.
Тухайлбал, ОХУ-ын төрийн өмчит Цөмийн эрчим хүчний Росатом корпораци болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний атомын Казатомпром компанитай хамтын ажиллагааг эхлүүлээд байна.