Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01:13 цагийн орчимд “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд ачааны тээврийн хэрэгсэл, Тоёота Приус тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар тухайн 2 тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон ба уг ослын улмаас Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч гэмтэж, эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваад байна. Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.