Иргэнийг залилсан гэх мэдээлэлд дурдагдсан хүн нь "Цагдаагийн байгууллагад ажиллаггүй" гэв

Иргэнийг залилсан гэх мэдээлэлд дурдагдсан хүн нь "Цагдаагийн байгууллагад ажиллаггүй" гэв

Цахим сүлжээнд өнөөдөр “Төрийн цагдаа хүн байж 20 сая төгрөг 3 жилийн турш залилаад алга болсон” гэх мэдээлэл нийлэгдсэн. 

Тэгвэл тухайн мэдээлэлд дурдагдсан иргэн нь өдгөө цагдаагийн байгууллагад ажилладаггүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлжээ. Тус мэдээлэлд "Нэр бүхий иргэнээс өөрийн цахим хаягаар дамжуулан, олон дагагчтай цахим группүүдэд “Төрийн цагдаа хүн байж 20 сая төгрөг 3 жилийн турш залилаад алга болсон” гэх агуулга бүхий мэдээлэл нийтэлсэн. Уг иргэн нь цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, одоо цагдаагийн байгууллагад ажилладаггүй болно" гэжээ.