Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 20 жилийн дараа дэлхийн дээвэр ноён оргил 8848 метрийн өндөрт оршдог Эверестэд дахин хөл тавьжээ.
Тэрбээр 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд, 20 жилийн дараа дахин Эверест ууландаа очиж эрхэм анд Зууны манлай, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн ач хүү, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Гавьяат жүжигчин, “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч ахлагч С.Амармандах андынхаа “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг Эверест ууланд мандуулсан байна.
Мөн гавьяат уулчин Г.Өсөхбаяр энэ талаар "Энэ өдрүүдэд Непалыг зорьж, Кайлашийн гороо, Эверест уулын үндсэн отог хүрэх аяллыг ахлан яваа. Дэлхийн дээд Эверест, ариул уул Кайлаш, Кала Патар (5644 м), Лобуче (6119 м) оргил, Катманду хотоор уулчидтай аялсан бөгөөд “Хар сарнай” хамтлагийн туг Эверестийн үндсэн отогт намиран, мандсан нь магадгүй Монголын төдийгүй дэлхийн хамтлаг, дуучдын хамгийн анхны тохиолдол байх" гэжээ.