Бид Маралаагийн сонголт болохгүй “хэрэгцээгүй” олон барааг гоё лангуун дээр өрж “хэмнэлтгүй” үнэ санал болгохыг үзэн яддаг

Бид Маралаагийн сонголт болохгүй “хэрэгцээгүй” олон барааг гоё лангуун дээр өрж “хэмнэлтгүй” үнэ санал болгохыг үзэн яддаг

Миний Дэлгүүрийн үе үеийн хамтрагчид өнгөрсөн 30 жилийн хугацаанд “Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулна” эрхэм зорилгын төлөө хэрэглэгчдэдээ хамтын үнэ цэн бүтээхээр хичээнгүйлэн ажиллажээ. Бид барааны үнийн өсөлтийн эсрэг зогсож хэрэглэгчдийнхээ амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд төвлөрсөн.

Манай хамтрагчид өөрсдийн хэрэглэгчээ “Маралаа”-гаар төсөөлдөг. Миний дэлгүүрийн толгой компани болох Монхангай группийн Марал бугыг бэлгэдэж хэрэглэгчээ Маралаа гэж нэрийддэг. Бидний зорилго бол Маралаа биднээс чанартай бараа бүтээгдэхүүнийг өдөр бүр хямд үнээр авч худалдан авалт бүрээсээ бодит хэмнэлт үүсгэх явдал юм.

Бид Маралаагийн сонголт болохгүй “хэрэгцээгүй” олон барааг гоё лангуун дээр өрж “хэмнэлтгүй” үнэ санал болгохыг үзэн яддаг.

Маралаа манайхаар үйлчлүүлснээр өдөр бүрийн хэрэглээ болсон чанартай жимс, хүнсний ногоо, өргөн хэрэглээний бүх төрлийн бараанаасаа хэмнэлт үүсгэх боломжтой болдог.

Маралаад “хэмнэлттэй” үнэ санал болгохын тулд бэлтгэн нийлүүлэгчидтэй сайн хэлэлцээр хийх, барааны үнийг өсгөдөг шаардлагагүй зардлуудыг хэмнэх, өндөр бүтээмжтэй ажиллаж  барааны үнийг бууруулах боломж бүрийг ашиглах сорилт бидэнд үргэлж тулгардаг.

Чанартай бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгох нь тийм ч хялбар зүйл биш юм. Гэхдээ энэ хөдөлмөрийн үр дүнд бид Маралаатай зөвхөн нэг удаагийн худалдан авалтаар харилцаа тогтоох биш, түүний амьдралын нэгэн хэсэг болдог нь бидний үнэлж баршгүй бахархал билээ. Цаашид бид илүү олон Маралаад “хэмнэлт”-ийн сэтгэхүйг бий болгож бодит хэмнэлт болончанартай барааг хямдаар авч болдог гэдгийг мэдрүүлэхээр хичээнгүйлэн зүтгэж байна.