Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал эхний улиралд 721 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 209 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр 2025 оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 621 тэрбум төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 721 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 42 хувиар буюу 186 тэрбум төгрөгөөр, зардал 40 хувь буюу 209 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал нийт орлогоос 16 хувь буюу 99 тэрбум төгрөгөөр даваад байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.