Үнэт эдлэлийн дэлгүүрээс олон тооны алтан бөгж, ээмэг, аяга хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

Үнэт эдлэлийн дэлгүүрээс олон тооны алтан бөгж, ээмэг, аяга хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

Чингэлтэй дүүрэгт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрээс 50 ширхэг алтан бөгж, 50 ширхэг хос алтан ээмэг, монетон бөгж 50 ширхэг, хоёр алтан аяга хулгайд алдсан байна. энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага авч, хэргийг холбогдогчдыг гудамж, талбайд байршуулсан хяналтын камераар шуурхай илрүүлжээ. Улмаар үнэт эдлэлийг холбогдогч эзэнд хүлээлгэн өгсөн гэдгийг цагдаагийн байгуллагаас мэдээллээ.

Ташрамд өгүүлэхэд, Цагдаагийн байгууллагаас 2024 оны байдлаар улсын хэмжээнд 85 мянга 290 камер суурилуулж, 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг таслан зогсоосон байна.




Өнөөдөр туулай өдөр

25 минутын өмнө